Адууны хомоолоор нурууны өвчин эдгэрсэн түүх

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

12 жилийн өмнө мэдрэлийн язгуурын үрэвсэлтэй болж ууц нуруугаар их хүчтэй өвдөн, босч сууж чадахгүй байлаа. Надад нэг хүн жодооны мөчиртэй усанд орохыг зөвлөсөн юм. Тэр хүн өөрөө III зэргийн групптэй байсан энэ аргыг хэрэглэснээс хойш ажилдаа орж, тэтгэвэрт гартлаа ууц нуруугаар нь дахиж өвдөөгүй юм гэсэн.

Гэтэл надад энэ арга тус болоогүй. Харин адууны шинэ нойтон хомоол түүж халуун бүлээн усанд дүрж халаагаад хоёр давхар самбайгаар жийрэглэн нуруу дээрээ тавьж дээрээс нь гялгар уут хөвөнтэй хөнжил юм уу зузаан хувцас нөмөргөн дулаална. Эхний өдөр 10 минут дараагийн өдөр 15 минут гэх мэтчилэн 5 минутаар хугацаагаа уртасгаж тавьдаг. Усанд орж биеэ халаагаад эмчилгээ эхэлнэ.Та нар итгэхгүй биз.

1000 сонсохоор  нэг удаа үзсэн дээр гэдэг үг байдаг. Муу өвчтэй нуруу маань чимчигнэж маш таатай байсан болохоор би 10 минутын оронд бүр 15-17 минут тавьчихсан шүү. Тэгээд эхнийхээ эмчилгээг хийгээд л бусдын тусламжгүй хөл дээрээ боссон. Хоёр дахь удаагаа таягаа хаяж чөлөөтэй тонгойж сууж чаддаг боллоо. Гурав дахь удаагаас өнөөг хүртэл ууц өвдөх энэ тэр байхгүй болсон. Би хөдөө орон нутагт амьдардаг болохоор ялангуяа зун хүнд ажил их хийх зэрэг гардаг. Тэр үед нуруу маань ядарна уу гэхээс өвддөггүй.

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.