Самар түүхээр явсан 23 настай бүсгүй алга болжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 09-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн амны “Шургуут” гэдэг газар Нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 23 настай, эмэгтэй самар түүхээр яваад алга болжээ.

Тодруубал, тус эмэгтэй аравдугаар сарын 8-ны өдрийн 13 цагаас хойш самар түүхээр явсан ч одоо болтол олдоогүй байна. Бүсгүй алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллага мөн өдрийн 00:40 цагт хүлээж авсан байна.  Улмаар Нийслэлийн Аврах 105-р ангийн алба хаагчид, Улиастайн амны байгаль хамгаалагчийн хамт 01:15 цагаас эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлсэн байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.