
“Будапешт-2005” ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой алт, гурван мөнгө, хошой хүрэл медальт, Улсын 10 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргалын нэрэмжит эмэгтэйчүүдийн цомын тэмцээн аравдугаар сарын 19-20-нд Спортын төв ордонд болно.
Чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны эмэгтэй медальт, анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэхүү тэмцээний үеэр зодог тайлах ёслолоо хийх бөгөөд эмэгтэй чөлөөт бөхийн 10 жингийн ангиллаар зохион байгуулах ажээ.
А.Алт
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.