Улсын III төв эмнэлэг эмч, ажилтнууддаа харилцаа, хандлагын нэмэгдэл олгож эхэлжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 01-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Улсын гуравдугаар төв эмнэлэг 2020 оны наймдугаар сарын 25-наас эхлэн Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны ёс зүй, хамт олны харилцаа хандлага, байгууллагын соёлыг сайжруулах зорилгоор “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд үйлчлэхдээ харилцаа, хандлагын зөрчилгүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлж ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад сар бүр үндсэн цалингийн 10 хувийн урамшууллыг олгож эхэллээ. 

Энэ нь иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чирэгдэл, гомдлыг бууруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй үзүүлэхэд чухал түлхэц болох юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.