Та хэдэн насандаа ямар үзлэг шинжилгээнд хамрагдах ёстойгоо мэдэх үү

Twitter Print
2022 оны 07-р сар 12-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Орчин цагийн буруу амьдралын хэв маяг, бухимдал, стресс, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн хавдар, цусны даралт ихсэлт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт өвчнүүдийн хүндрэх шалтгаан нь болдог.

Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хамрагдах нь эрт үед шинж тэмдэг өгдөггүй өвчнийг илрүүлэхэд ач холбогдолтой юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан Эрт илрүүлэг үзлэгт хамрагдах насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хамрагдах талаар мэдээллийг хүргэж байна.

18-29 НАСАНД:

• Цусны даралт, бие махбодын үзүүлэлт, биеийн жингийн индекс (БЖИ), урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө жил бүр,
• Цусны даралт жилд нэг удаа,
• Холестерол илрүүлэх таван жилд нэг удаа,
• Чихрийн шижин гурван жилд нэг удаа,
• Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
• Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
• Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа

30-39 НАСАНД:

• Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр
• Цусны даралт үзэх жилд хоёр удаа,
• Холестерол илрүүлэх гурван жилд нэг удаа,
• Чихрийн шижин гурван жилд нэг удаа,
• Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
• Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
• Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа
• Хөхний хавдар хоёр жилд нэг удаа.

40-49 НАСАНД:

• Цусны даралт, бие махбодын үзүүлэлт,
• БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
• Цусны даралт үзэх жилд хоёр удаа,
• Холестерол илрүүлэх жилд нэг удаа,
• Чихрийн шижин II хэв шинж гурван жилд нэг удаа,
• Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
• Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
• Ясны сийрэгжилт гурван жилд нэг удаа,
• Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа,
• Хөхний хавдар жилд нэг удаа,
• Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар гурван жилд нэг удаа

50-59 НАСАНД:

• Цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, БЖИ, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө жил бүр,
• Цусны даралт үзэх жилд дөрвөн удаа,
• Холестерол илрүүлэх жилд нэг удаа,
• Чихрийн шижин II хэв шинж гурван жилд нэг удаа,
• Элэгний В, С вирус илрүүлэх хоёр жилд нэг удаа,
• Мэдрэхүйн эрхтний үзлэг таван жилд нэг удаа,
• Ясны сийрэгжилт хоёр жилд нэг удаа,
• Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээ гурван жилд нэг удаа,
• Уушгины хавдрын шинжилгээ гурван жилд нэг удаа,
• Эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөн гурван жилд нэг удаа,
• Хөхний хавдар жилд нэг удаа,
• Эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдар гурван жилд нэг удаа тус тус хамрагдах хэрэгтэй.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.