Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн автозамын хөдөлгөөнийг нээлээ

Twitter Print
2020 оны 10-р сар 01-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хөдөлгөөнийг өчигдөр шөнө хаасан билээ. 

Их хэмжээний нойтон цас орж, хүчтэй цасан шуурганы улмаас авто зам цасанд боогдож, халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус зохицуулалтыг хийжээ. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс нээсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.