Өдөрт 3 ба түүнээс олон аяга кофе юм уу цай уудаг хүмүүс үе мөчний өвчнөөр бусдаас 2 дахин их өвчилдөг гэсэн судалгаа гарчээ

Twitter Print
2020 оны 09-р сар 30-нд 20:59 цагт
Мэдээний зураг,

Үе мөчний үрэвслийг үндсэн 2 ангилдаг: Ревматизм, Ревматоидный артрит .

РЕВМАТИЗМ нь стрептококк-н халдвар болох ангина, дунд чихний үрэвсэл болон бусад өвчний дараа залуу хүмүүс өвчилдөг үе мөч болон зүрхний холбогч эдийг гэмтээдэг өвчин. Пенициллиний группын антибиотик болон үрэвслийн эсрэг эмээр төгс эмчилж болдог өвчин.

РЕВМАТОИДНЫЙ АРТРИТ (ревматизмтай төстэй үе мөчний үрэвсэл).

Хүмүүсийг хөдөлмөрийн чадваргүй болгодог 10 өвчний нэг гэж ДЭХБ үздэг.Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3-4 дахин олон өвчилдөг өвчин. Энэ өвчний үндсэн шалтгааныг одоо болтол анагаах ухаан мэдэхгүй байгаа. Тиймээс олон судлаачид янз бүрийн онол дэвшүүлсэн байдаг: 1/ эцэг эхээсээ HLA-DRB1 гэдэг ген авсан хүмүүс , 2/ Цитомегаловирус, герпес вирус , вирус Эпштейн-Барр. Парамиксовирус, Ретровирус, В-гепатитын вирус зэрэг олон янзын вирусын халдвар, 3/ тамхи, агаарын бохирдол, хүнд металлууд зэрэг химийн хордлого, 4/ гормоны өөрчлөлт( эмэгтэйчүүд их өвчилдөг ба үүнийг хөхүүл, жирэмсэн үе ба менопаузын дараах гормоны өөрчлөлттэй холбож үздэг), 5/ улаанууд ба корын вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийн 1/3 нь үе мөчний авчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий, 6/ аутоиммунный өвчин буюу дархлааны эсүүд нь үений эсрүүгээ довтолж үрэвсэл үүсгэдэг гэсэн онол бий.

7/ Л-формы бактерий гэж эсийн ханагүй, антибиотикт тэсвэртэй бактери (антибиотик их хэрэглэдэг хүмүүст уг бактери үүсдэг ба эмчлэхэд төвөгтэй ихэнх архаг өвчнийг үүсгэдэг ба үе мөчний өвчнийг бас үүсгэдэг гэж судлаачид үздэг), 8/ Британийн эмнэлгийн холбооны "Үе мөчний цуврал" сэтгүүлийн 2000 оны 7 сарын дугаарт өдөрт 3 ба түүнээс олон аяга кофе юмуу, цай уудаг хүмүүс үе мөчний өвчнөөр бусдаас 2 дахин их өвчилдөг гэсэн судалгаа гарчээ (цай, кофе нь шээс хөөх үйлчилгээтэй тул үе мөч шингэнээ минералтайгаа алдаж үрэвсдэг байна).

Эдгээр болон өөр бусад шалтгаанаар үе мөчний үрэвсэл үүсдэг гэж үздэг.

Харин энэ өвчнөөр өвчлөх шалтаг нь хүйтэнд даарч хөрөх, биеийн хүнд хөдөлмөр хийж үе мөчөө хэт ачаалалд оруулах, гэнэт сэтгэлийн хямралд орох, хэт ядаргаанд орох, гормоны өөрчлөлт, өвлийн ханиадны дараа юмуу ямар нэг хүнд өвчнөөр өвчилж дархлааны тогтолцоо сулрах, гэмтэл бэртэл авах гэх мэт.

Энэ өвчний үед үений шингэн багасч, үений уут, мөгөөрс, шөрмөс, холбоос, ясны бүрхүүл бүгд гэмтэж бүрэн бүтэн байдлаа алдана. Үенээс гадна бөөр, элэг, дэлүү, уушгинд өөрчлөлт гарна. Үе мөчний өвчтэй хүмүүсийн 30%-д нь арьсан доор ревматоидный узел (товруу) гарна. Үрэвсэлтэй үений ойролцоо ясанд сийрэгжилт (өвчтөнүүдийн 30%-д ) бий болдог, зүрхний өвчнөөр өвчлөх магадлал 2 дахин их болдог, өвчтөнүүдийн 25-30%-д нь цус багадалт бий болдог, лейкоцит буюу дархлааны эс багасдаг ба энэ бүгд нь эмчлэхэд улам хэцүү болгодог.

Тиймээс эмч өвчтөн хоёулангаас нь тэсвэр тэвчээр шаарддаг удаан явцтай дахилт ихтэй өвчин юм. Хэрэв эмчилгээ оновчтой болбол уг өвчнийг эмчилж болдог ба зарим тохиолдолд өвчтөн хөдөлмөрийн чадваргүй болдог.

Манай эмч нар шүд, хоолойноос нь бактери үе мөчид очиж үрэвсүүлдэг гэж далдыг хардаг юм шиг ярих юм, Шинжлэх ухаан ярьж байгаа бол зөвхөн судалгаанд үндэслэж ярих ёстой, хувь хүний бодол хамаагүй.

Европод үрэвслийн эсрэг эм, гормон эмчилгээ, метатрексат гэж хавдрын эмийг үе мөчинд их хэрэглэдэг ба энэ нь цус бага болгож ходоод, гэдэсний шарх үүсгэдэг. Бүх антибиотикны 50% нь хавдар үүсгэнэ, үрэвслийн эсрэг эмнүүд 100% хавдар үүсгэдэг, гормон эмчилгээ остеопороза үүсгэдэг гээд хамгийн их гаж нөлөөтэй эмчилгээг үе мөчний өвчтэй хүмүүс хийлгэж байна . Тиймээс үе мөчний өвчнөөр олон жил өвчилсөн хүмүүс хавдрын өвчтөн болох тохиолдол олон байдаг. Ийм байх ёстой гэж үү ? ? ?

Үе мөчний өвчнийг витаминаар анх удаа эмчилсэн Dr. William Kaufman 1937 онд В3 витамин гарсны дараа үе мөчний өвчтэй хүмүүсийг эмчилж эхэлсэн ба удалгүй ихэнх өвчтөнүүдийн гол зовиур нь багасаж байсан ба түүгээр тогтохгүй цусны шинжилгээнд СОЭ нь хэвийн хэмжээндээ орж байжээ. Витамин эмчилгээг завсарлахад эргээд үе мөчний өвдөлт нь ихсэж байсан гэнэ.

Кауфман эмч 1943 онд 150 өвчтөнд хийсэн судалгаа, 1949 онд 450 өвчтөнд хийсэн судалгаагаа хэвлүүлсэн байна. Кауфман эмч өвчтөнүүддээ хоногт 3-5 гр В3(ниацинаимд) 6-16 хувааж уулгасан ба хэдэн мянган хүнийг эмчлэхэд ямарч гаж нөлөө ажиглагдаагүй, хямдхан эмчилгээ болсон гэж дүгнэсэн байна.

В6-витамин үений эсийн мембраныг тэлж цусан хангамжийг нь сайжруулдаг ба үений жийргэвч болох зөөлөн эдийг нь багасгахгүй барьж чаддаг болохыг Техас хотын эмч Dr.John M.Ellis олж мэдсэн байна. 1962 оноос эхлэн энэ витаминыг сарвууны мэдрэлийн үрэвсэл (кистовой тунелный синдром) өвчтэй эмэгтэйчүүдэд хэрэглэж эхэлсэн, 50-1900 мг В6-витаминыг өдөр бүр хэрэглэсэн ба хуруу ирвэгнэж бадайрах, хуруу татах, юм атгаж чадахгүй, алганы мэдээ муудах зэрэг зовиур нь арилж байсан байна. 1970 онд өөрийнхөө эмчилсэн өвчтөнүүдийг дүгнэж үзэхэд түүний эмчилсэн өвчтөнүүдээс мэс засал хийлгэсэн хүн байхгүй байжээ. Тэр үед ийм өвчнийг зөвхөн мэс заслаар эмчилдэг байсан ба одоо ч бас мэс заслаар эмчилж байгаа. Энэ тухайгаа dr. Ellis 1983 онд "Free of Pain" гэдэг номондоо бичсэн гэнэ. В6-витамин үений үрэвсэлд бас сайнаар нөлөөлдгийг өөр судлаачид баталсан байгаа.

С-витамин олон үрэвсэлт өвчнийг эмчилдэг ба үений үрэвсэлд бас сайнаар нөлөөлдөг байна. Saturday Review сэтгүүлийн ерөнхий редактор Dr. Norman Cousins нурууны үений үрэвсэлтэй болсон ба нурууны хөдөлгөөн нь хязгаарлагдмал , байнгын өвдөлттэй болж эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад эмнэлгээсээ гарч зочид буудлын өрөө хөлслөн таньдаг эмчээрээ С-витамин өдөр бүр 35 гр-г судсаараа хийлгэж нурууны өвчнөө эмчилсэн байна. Дараа нь Лос Анжелес хотод байдаг Калифорнийн Их Сургуулийн анагаахын салбарын профессор болж энэ тухайгаа "Anatomy of an Illnes as Percieved by the Patient " гэдэг номондоо бичсэн гэнэ.

Өөр нэг судалгаанд үе мөчний өвчтэй хүмүүсийг 16 долоо хоног ногоогоор хооллоход(сок, салат, шөл,хуурга зэрэг бүх хэлбэрээр хэрэглэнэ) үе мөчний зовиур 50% багассан гэсэн судалгаа бий. 16 долоо хоног мах, сүү хэрэглэхгүй, нүүрс ус бага зэрэг хэрэглээд голдуу ногоо хэрэглэхэд цусны рН 7,35- 7,4 болоход үрэвслийг зогсоож өвдөлт, хаван, хөшингө нь эрс багасдаг байна.

Үе мөчний өвчтэй хүмүүст шүлтлэг ус уулгахад 3 сарын дараа зовиур нь 30% багасаж , биеийн байдал 30% дээрдсэн болохыг судлаачид баталсан байна. Тэгэхээр шүлтлэг ус уугаад, ногоогоор хооллоход үе мөчний өвчин хамгийн багадаа 50-60% багасна гэж ойлгож болно. Шүлтлэг ус ууж байгаа үед хоолны өмнө ходоодоо хүчиллэг болгож, хоолны дараа фермент ууж хоолны шингэлтийг сайжруулах ёстой. Харин махтай хоол идэхгүй бол биед муу, сүүтэй цай уухгүй бол ядаргаа болчихно гэж худлаа ярихгүйгээр үүнийг хэрэглэж чадвал маш бага зардлаар үе мөчний өвчнөө эмчлэх ба цаашилбал зүрхний өвчин, хавдраас бас сэргийлж чадах юм. Бүх насаараа ийм хоол иддэг хүмүүс маш олон бий. Харин энэ хоолыг идэж эхлэхэд толгой, үе мөч өвдөх, дотор муухайрах, халуурах, нойр муудах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж болох ба энэ нь хорт бодис биеэс гадагшилж организм цэвэршиж эхлэх үед ажиглагдах ба цэвэрлэгдээд дуусахад энэ нь алга болно. Энэ үед өвчтөний биеийн байдал сайжирч аливаа зовиур багасдаг байна.

Цусанд кальци их болоход үе мөчний үрэвсэл, шүд цоорох, болон бүх төрлийн үрэвслийг улам ихэсгэж ямар нэг шалтгаанаар нас баралтыг ихэсгэдэг болохыг судлаачид баталсан байна. Тиймээс монголчууд бид үе мөчний өвчний үед сүү, цагаан идээнээс татгалзах шаардлагатай болж байна. Харин магни нь аливаа үрэвслийг багасгаж насыг уртасгадаг байна.

ЭМЧИЛГЭЭ: 1/ Ходоодны хүчлийг ихэсгэж ходоодыг хүчиллэг болгоно.

2/ гэдэсний бактерийг сэлбэнэ (ходоодны хүчил багасаж, гэдэсний бактерийн хэмжээ, бүтэц нь алдагдахад дархлаа суларч аливаа өвчнөөр өвчилж эхэлдэг),

3/ В3-витамин (ниацинамид) өдөрт 3-5 гр-г 6-16 хувааж цаг тутамд ууна.

4/ В6-витамин 100мг-1500мг, В-витамины комплекс( бүх витаминууд 50-100мг байх ёстой ж/нь В-комплекс "100" гэж Солгар фирмийн витамин бий, энд бүх витаминууд 100 мг-тай байгаа),

5/MSM, глюкозамин, хонройтин -зэрэг холбогч эдийг нөхөн төлжүүлдэг бодисуудын найрлагатай бэлдмэл,

6/ Бор 3мг-3 удаа өдөрт,

7/ Д-витаминыг 80-100 ng/ml болгох ёстой , үүний тулд 10000-40000IU ууж 1-3 сарын дараа Д-витамин зохих хэмжээнд хүрсэн бол 2000IU болгож, Д-витамины хэмжээг багасгахгүй барих хэрэгтэй (Д-витамин багатай организм үрэвслийг зогсоож чадахгүй)

8/ Организмын шингэний дутагдлыг нөхөж, шүлтлэг болгоно : өдөрт 8 аяга шүлтлэг ус ууна.

9/ цахиур агуулсан бэлдмэл, эсвэл цахиуртай ус ууна.

10/ үрэвслийг ихэсгэдэг чөлөөт радикалыг багасгах: С-витамин 1000 мг-5-10 удаа, Е-витамин 600-1000IU -өдөрт 1удаа, Омега-3 1000мг-2 удаа , А-витамин 15000-25000 IU -1 удаа , К2МК7 -200мкг -1 удаа өдөрт ууна, Коэнзим Q10 (Ubichinol ) 50мг-3 удаа

11/ DMSO(75%) -г үрэвсэлтэй үендээ усанд орсны дараа түрхэнэ.

Бадрахын Баярсайхан

Краков хот, Польш улс

2020-8-23

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.