
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд баригдаж буй барилгын компаниудад хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд 127 барилга зөвшөөрөлгүй баригдаж байсан бол норм, дүрэм зөрчсөн 39 барилга, архитектурын төлөвлөлтийн даалгаваргүй 33, зураг төсөлгүй 37 барилга үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн буулгах шаардлагатай 26 барилга байсан бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барьсан долоон барилгын газрын эрхийг цуцлахаар болжээ.
Архитектур төлөвлөлтгүй нийт 30 байгууламжаас Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 12 бүртгэгдсэн бол Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 5, Чингэлтэй дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 2 тус тус бүртгэлтэй байна. Улмаар зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээж, 29 иргэнд 22.700.000 төгрөг, 24 байгууллагад 186.000.000 төгрөгийн шийтгэл ногдууллаа.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.