ДЭМБ шинэ коронавирусийн халдварын эх үүсвэрийг тогтоох зорилгоор Ухань хотод Олон улсын судалгааны баг илгээлээ

Twitter Print
2020 оны 08-р сар 05-нд 17:45 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ шинэ коронавирусийн халдварын эх үүсвэрийг тогтоох зорилгоор Ухань хотод Олон улсын судалгааны баг илгээж байгаа юм байна

ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос 8-р сарын 3-нд болсон хэвлэлийн бага хурал дээр "Шинэ коронавирусийн гарал үүсэл, хүнд халдварласан зам мөрийг тогтоохоор Олон улсын судалгаа хийхээр Хятад руу илгээсэн эхний баг үүргээ гүйцэтгэж дууслаа, хойшид ДЭМБ-ийн зүгээс Хятад болон дэлхийн өнцөг булан бүрээс бүрдсэн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй судалгааны багийг удирдан Ухань хотод тархвар судлалын судалгааг эхлүүлэх болно хэмээн мэдэгдлээ.

Эхний баг болон 2 шинжээч 7-р сарын дундуур Хятадад очсон бөгөөд Бээжин дэх ДЭМБ-ын төлөөлөгчийн газрын ажилтнуудтай хамтран Олон улсын судалгааны багийн эрх мэдэл, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар Хятадын талтай хэлэлцэж тохиролцох үүргийг гүйцэтгэсэн байна.

Ухань хотод Олон улсын судалгаа шалгалт явуулах зорилго нь "Анх халдвар авсан байх магадлалтай эх үүсвэрийг олж тогтоох явдал" бөгөөд өнөөг хүртэл Хятадад хийгдсэн судалгаанууд дээр үндэслэн анхны халдвар авсан кластер (жижиг бүлгийг) нарийвчлан судлахаар төлөвлөж байгаа гэнэ.

Шинэ коронавирус нь амьтнаас гаралтай гэж үзэж байгаа ч түүний эх үүсвэр болон яг ямар амьтнаар дамжиж хүнд халдсан нь тодорхойгүй байгаа юм.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.