Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын багийнхантайгаа хамт тусгаарлагдана

Twitter Print
2020 оны 09-р сар 23-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Айлчлалын бүрэлдэхүүн өнөөдөр орой эх орондоо ирнэ. Ирээд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хамт явсан бүрэлдэхүүнтэйгээ 21 хоногийн тусгаарлалтад орох юм. 

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд  ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн  Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нарын хүмүүстэй уулзсан юм. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.