Korean air-ийн дуулиан тарьсан дэд ерөнхийлөгчийг баривчилжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 31-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн дэд ерөнхийлөгч байсан Чо Хён-аа-г (Cho Hyun-ah) агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан байна. Тус компанийн тэргүүний том охин тэрээр энэ сарын эхээр Нью-Йоркоос Инчон орохоор хөөрсөн нисэх онгоцыг саатуулж, зорчигчдын тав тухыг алдагдуулсан явдал олны анхаарлыг татаад байсан билээ. Компанийн үйлчилгээ хариуцсан дэд ерөнхийлөгчийн хувьд Чо Хён-аа үйлчлэгч хүүхнүүдэд шаардлага тавьсаны улмаас нисэх онгоцыг хөөрөх гүйлтийн зам дээрээс буцааж, хуваарьт цагаас нь 20 минут хоцроосон аж.

Уг явдлыг одоо Өмнөд Солонгосын Засгийн газрын хяналт дор тусгай комисс гарган шалгаж эхэлсэн бөгөөд Korean Air компани үүний улмаас нислэгийн аюулгүй байдлыг хангах асуудалд хурц шүүмжлэл дагуулсан бол тус компанид тусгайлан өгсөн захирамж ёсоор нислэгийн баг зөвхөн нисэх онгоцны ахмадын тушаал зааврыг ёсчлон дагана уу гэхээс аль нэг тохиолдлын үйлчлүүлэгчийн санал гомдлыг сонсох ёсгүй аж.

Шуугиан тарьсан хэрэг явдал макадами самраас шалтгаалсан бөгөөд онцгой зорчигчдыг нисэх онгоц хөөрөхөөс өмнө элдэв төрлийн хөнгөн зуушаар үйлчилдэг учир нисэх онгоцны нэгдүгээр зэрэглэлд суусан байсан дэд захирал Чо Хён-аа самар авчирч өгөхийг хүссэн байна. Гэтэл үйлчлэгч бүсгүй түүнд самар авчирч өгөхдөө журам ёсоор тусгайлан тавган дээр тавьсангүй, цаасан ууттай барьж ирсэн тул дэд ерөнхийлөгч эмэгтэй онгоцны ахлах үйлчлэгчийг дуудаж үйлчилгээний албаны нарийн ширийнийг мэдэхгүй байгаагаар нь загнаж, онгоцноос буухыг шаардсан байна. Тэгээд ч түүний тушаал ёсоор нисэх онгоц Жон Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх буудалд эргэн очсон байна. Компанийн үйлчилгээний ёс мэддэгүй үйлчлэгчийг буулгаад онгоц товлосон цагаас 20 минут хоцорч ниссэн аж. 

Уг хэрэг явдлын тухай мэдээлэл тэр дороо хэвлэлээр тарж, олон нийтийн харилцааны сүлжээгээр шүүмжлэл дагуулах болсон учир Өмнөд Солонгосын зам тээврийн яамнаас шаардлагатай бүх талын арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Өөрөө ч тэр даруйдаа албан ёсоор уучлалт гуйж, албан тушаалаасаа огцорсон билээ. Мөн түүний аав буруу хүмүүжүүлсэн охиныхоо өмнөөс уучлал гуйсан юм.

The Sydney Morning Herald сонинд мэдээлсэнээр, Өмнөд Солонгосын засгийн газрын сөрөг нам болох "Ардчилалын төлөө улс төрийн эвсэл" намын улс төрчид Чо Хён-аа-гийн үйлдэлд гайхширч үндэсний гол агаарын тээврийн компанийн нэр төрийг гутааж, "Тэнэг самрын төлөө яаж ийм шуугиан үүсгэж чадаж байнаа?" гэцгээж байсан бол Korean Air компанийн төлөөлөгчид дэд ерөнхийлөгчийнхөө талд зогсож ахлах үйлчлэгчийн албаны мэдлэг хангалтгүй байсны буруугаас шалтгаалж 250 зорчигчдын аюулгүй байдал 13 цагийн турших нислэгийн хугацаанд эрсдэлд орж болох байсан гэж мэдэгдсэн байна. Харин тус компанийн хэвлэлийн албанаас Чо Хён-аа тус компанид эрхэлж байгаа албан тушаалынхаа хувиар буруутай үйлдэлд анхаарал хандуулж, маш зөв алхам хийсэн гэж мэдэгдсэн аж.

Солонгосын Segye Ilbo сонинд онцолсноор, дуулианы эзэн Чо Хён-аа Korean Air компанийн ерөнхийлөгч Чо Янг Хо-ийн том охин, энэ жил 40 настай. Түүний эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь  хоёулаа тус компанийн удирдах албан тушаал хашдаг бол Чо Хён-аа зөвхөн төрсөн өдрөө тэмдэглэхийн тулд АНУ-д очоод буцах замдаа уг дуулиан шуугианыг өдүүлсэн болохыг тэмдэглэжээ.

Эх сурвалж: http://news.yahoo.com/arrest-warrant-ex-korean-air-exec-nut-rage-141337151.html

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (182.160.38.24) 2015-01-02 11:12
      • 1
      • 1

      Мөн түүний аав буруу хүмүүжүүлсэн охиныхоо өмнөөс уучлал гуйсан юм.... агуу аав байна аа...аавыг магтан дуульяа.... нас биед хүрсэн охиноо буруу шийдвэр гаргахад эцэг нь уучлалт гуйж байна гэдэг үнэхээр ёс журамтай аав байна гэдгийг харуулж байна

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.40) 2015-01-01 19:02
      • 0
      • 1

      Ямба ихэдвэл яр гэж энэ дээ

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-12-31 14:20
      • 0
      • 1

      Үүнээс сайн орчуулга гэж би мэргэжлийн хүний хувьд дүгнэж байна. Өгсөн линкээр нь орж үзэхэд ямар ч утгын болоод үг үсгийн алдаа алга. Нийтлэлийн тухайд ёс төртэй, дэг жухамтай, хууль цаатай орон гэж сайхан юм даа. Буруу үйлдэл хийснийх нь төлөө хүнийг шийтгэж чадаж байна. Та хэн байсан ч ялгаагүй. Ийм болохоор тухайн орны хүн болгон хуулиа дээдэлж, алдаа гаргахаас эмээж, ёс журамтай амьдарч байна. Энэ л манай нийгэмд чухал шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (223.62.173.92) 2014-12-31 14:12
      • 1
      • 0

      Мэдээлэл зөв өгөх хэрэгтэй буруу утгаар орчуулсан байна

      Хариулах