Маршалын гүүрнээс “Хийморь” хотхон хүртэл 10 км дугуйн зам тавина

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын удирдлагууд 2020-2021 онд нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд нийт найман чиглэлд шинээр дугуйн зам барихаар хөгжлийн болон мастер төлөвлөгөө батлаад байгаа аж.

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх 7,1 км дугуйн замыг ашиглалтад оруулсан нь олны талархлыг хүлээсэн билээ.

Саяхан Маршалын гүүрнээс “Хийморь” хотхон хүртэлх “Дугуй зам”-ын төлөвлөгөө гарсан байна. Тодруулбал, “Мишээл экспо” төвөөс “Хийморь” хотхоноор дайрч, “Маршал таун” хүртэл нийт 10 км орчим урттай тойрог бүхий дугуйн зам баригдах бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус дугуйн зам хувийн болоод нийслэлийн хөрөнгөөр баригдаж магадгүй юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.