ОХУ 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэж үзжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 17-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Тагнуулын албанаас гаргасан тайланд ОХУ-ын засгийн газар 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр нэр дэвшигч Жо Байденийг муулж, нэр төрийг нь "гутаах", худал хуурмаг мэдээлэл тараах замаар сонгуульд нэр дэвшигч Доналд Трампыг дэмжиж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхийг оролдсон талаар бичжээ.

Түүнчлэн ОХУ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Америкийн ард иргэдийг "хагаралдуулж", Ерөнхийлөгч Доналд Трампыг дахин сонгогдоход туслах оролдлого хийсэн ба эдгээр ажиллагааг ОХУ-ын төрийн байгууллагууд зохион байгуулсан гэжээ. Америкийн Тагнуулын албаны мэдээгээр 2020 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-аас гадна Иран, Ливаны Хэзболла бүлгэм, Куба зэрэг улс орнууд нөлөөлөх гэж оролдсон бол БНХАУ-ын зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх оролдлого хийгээгүй аж.

Тагнуулын албаны уг тайлангийн дагуу АНУ-ын Сангийн яам, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхий прокурор, Дотоод хэргийн яам нар хамтран АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх оролдлого хийсэн улс орнууд болон байгууллага, хувь хүмүүст хориг арга хэмжээ тогтоох аж.

Эх сурвалж: Ria.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.