Есөн настай охин амиа алдсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 настай охин духан тус газраа шархтай нас барсан байжээ. Түүний амиа алдсан хэрэгт хойд эцэг болох 36 настай Б гэгчийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Мөн хэргийн газраас хараа архины шил болон лаазтай пивоны лааз зэргийг хураан авсан аж. 

Хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр “Уг хэрэг өчигдөр /2020.09.20/ өглөөний 05.00 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд есөн настай охин нас барсан байна гэдэг дуудлага мэдээллийг дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн хэсэг хэргийн газарт үзлэг шалгалт хийж ажилласан байна.

Уг хэрэгт холбогдуулан есөн настай охины амь насыг хохироосон байж болзошгүй түүний хойд эцэг 36 настай Б-г цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг явуулж байна. Урьдчилсан байдлаар 36 настай Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хайрлан хамгаалах арга хэмжээнүүдийг маш их зохион байгуулж ажилладаг. Мөн хүчирхийллийг өөгшүүлдэг, хүчирхийллийг харсан ч тоодоггүй байдлаа иргэд өөрчлөх хэрэгтэй. Иргэдийн дуу хоолой дутаж байна” гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.