Автобусны буудлуудад халтиргаанаас хамгаалах өнгөт хучилт хийж байна

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу УБЗАА-наас 24 байршлын автобусны буудлын 3956м.кв талбайг халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж нар үздэггүй өвлийн улиралд байнга мөстдөг цэгүүдэд нийтийн тээвэрт суухдаа унаж бэртэхээс хамгаалж өнгөт хучилтаар бүрэх ажлыг зохион байгуулж байна.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө дагуу буудлуудад хийх бөгөөд өчигдөр Хан-Уул дүүргийн ажилчдын соёлын ордон автобусны буудлыг бүрж гүйцэтгэжээ. Тус ажлыг Хот нийтийн аж ахуйн зардлын Замын сангийн хөрөнгөөс гарган хийж байгаа аж. 2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийт 7 байршилд авто замын халтиргаанаас хамгаалах өнгөт хучилтыг хийж гүйцэтгэжээ.

Энэхүү өнгөт хучилт нь халтиргаа гулгаатай нөхцөлд тээврийн хэрэгслийн дугуйн барьцалдах чадварыг нэмэгдүүлж үзэгдэх орчин хязгаарлагдмал үед аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.