Барс хүнсний захад бөөстэй байцай нийлүүлсэн байжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 18-нд 18:43 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн хяналтын газраас худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр зарим хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд Барс хүнсний захад нийлүүлсэн байцайнаас “Байцайны бөөс” илэрчээ.

Бөөс илэрсэн 51,4кг байцайг устгасан. Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо гарал үүсэл нь тодорхой, шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн юм. Зуны улиралд байцайны бөөс нь 16 үе удмаар тус ногоонд үрждэг. Үүнийг тариалах явцдаа устгаж, тэмцэж байх шаардлагатай. Бөөсний өндөг нь зууван 0.5мм урт цагаан саарал өнгөтэй. Өндөгний өнгө дөрвөн өдрийн дараа гялтганасан хар өнгөтэй болдог.

Тархагч эмэгчин бөөс нь дарлага дахь байцайны үрслэг, тоонолжин цэцэгт ургамалд очиж тэндээ намар болтол үржиж олширдог аж. Бөөстсөн байцайг навч хэсгийг сөхөж хараад шалгадаг байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.