“Милан” оны төгсгөлд гайхалтай ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 12-р сар 31-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-т Испанийн “Реал Мадрид” 10, Италийн “Эй Си Милан” 7 удаа түрүүлсэн юм. Дээрх хоёр агуу түүхтэй баг АНЭУ-ын Дубай хотод нөхөрсөг тоглолт хийжээ. Энэ удаа Италийн баг 4:2-оор өрсөлдөгчөө хожсон байна. Эзэн хааны багаас К.Роналду, К.Бензема нар гоол оруулсан бол “Милан”-аас Эль Шаарави дубль хийж, Менез, Паззини нар нэг гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан аж.

Энэхүү тоглолтын дараа “Милан”-ы дасгалжуулагч Ф.Инзаги сэтгүүлч нарт хэлэхдээ “Нөхөрсөг тоглолт байсан хэдий ч би сэтгэл хангалуун байна. Бид иймэрхүү тоглолтыг үе үе харуулж байгаа, өнөөдөр бүр сайн байлаа. Стефан Эль Шаарави маш сайн тоглож, хоёр гайхалтай гоол орууллаа. “Наполи”, “Рома”, “Реал Мадрид” гэсэн шилгүүдтэй сүүлийн гурван тоглолтоо хийхдээ 2 хожиж, 1 тэнцлээ. Бидэнд зөв сэтгэл зүй, зөв хүсэл зорилго байгаа. Би багтаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Одоо би зөвхөн “Сери А”-гийн талаар бодно. Италийн лигийн тоглолт л бидний хувьд маш хүнд байх болно. Би ноён С.Берлусконигийн өмнөөс баяртай байна, тоглолтын өмнө би түүнтэй ярилцахдаа “Бидний Реалтай хийх тоглолтыг хараарай, таныг баярлуулна аа” гэж хэлсэн юм. Өөрсдийнхөө сайжирч байгааг харах нь надад итгэл найдвар өгч байна. Гэхдээ хамгийн том сэтгэл ханамж бол бидний хандлага байлаа” гэсэн юм.

“Супер Фифо” хочит Ф.Инзаги Миланд арван жил тоглохдоо 2003, 2007 оны улирлын “Аваргуудын лиг”-т түрүүлж байлаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.