Долоон дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 17-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсээс Сонгинохайрхан дүүрэгт байрлах 30 дэн буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. 

Шалгалтад хамрагдсан 7 дэн буудлын үйл ажиллагааг зогсоох саналыг хүргүүлж, 2 дэн буудалд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлжээ.

Шалгалтаар дэн буудлуудад дараах зөрчил илэрчээ. Үүнд:

  • Нийслэлийн аялал жуулчлалын газраас олгодог зөвшөөрөлгүй,

  • Мэргэшсэн ажилтангүй, ажилчид ажлын байран дээр дүрэмт хувцас, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй, буудлын өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга, хэрэгсэлгүй, чанарын шаардлага хангахгүй,

  • Ариун цэврийн өрөө бохир заваан, цагаан хэрэглэл угаах зориулалтын угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл, өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй,

  • Ариутгал халдваргүйтгэл мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн гэрээ, акт байхгүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.

Эх сурвалж: НМХГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.