Улсын Филармонийн үзвэрийн 49 дэх жилийн нээлтийн тоглолт болно

Twitter Print
2020 оны 09-р сар 21-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Филармони нь үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор  2020 оны 9-р сарын 26-ны 18:00 цагт өөрийн тайзнаа нээх гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт Баян Монгол чуулгын 50 жилийн ойн хүрээнд эрхлэн гаргасан шинэ цомогт багтсан уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдээс үзэгч, сонсогчиддоо хүргэхээр бэлтгэжээ.

Тоглолтонд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар/МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Н.Наранбаатар, Ц.Хулан/СТА/, Л.Насанбуян /СТА/ нарын уран бүтээлчид оролцох бөгөөд тасалбарыг Филармонийн касс болон www.ticket.mn  сайтаар худалдаалж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.