Оройн цагаар идэхэд зохимжгүй хүнс

Twitter Print
2017 оны 11-р сар 12-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Орой унтахын өмнө юм идэх нь жин нэмж, нойр муутгахаас гадна ам болон улаан эдийг гэмтээдэг байна. Бидний ярьдгаар цээж гашуун оргих нь хоол боловсруулах замын шүүс /ходоодны хүчил/ улаан хоолой руу орж ирснээс цээжинд халуу оргиж хоолойд гашуун амт мэдрэддэг. 

Зарим хүмүүст энэ мэдрэмж илэрдэггүй явагддаг ба улаан хоолой, хоолойг гэмтээж ходоод улаан хоолойн сөргөө өвчнийг үүсгэдэг. Үүний гол шалтгаан нь унтахын өмнө юм идэх гэж судлаачид хэлж байна. Унтахаас 3 цагийн өмнө юм идэхгүй байх нь хамгийн зөв алхам бөгөөд доорхи хүнснээс тэр дундаа татгалзахыг зөвлөж байна.

Архи

Ходоод, улаан хоолойн хооронд хавхлаг байдаг ба ходоодонд орсон хоолыг буцааж гаргахгүй барьж байдаг. Хэрэв унтахын өмнө архи уувал энэхүү хавхлаг сулардаг байна.

Хүнсний сода

Сода бол хамгийн шүлтлэг чанартай, хүчлийг бууруулдаг боловч ходоод улаан хоолойг зааглаж байдаг хавхлагийг гэмтээдэг. Мөн нүүрсхүчлийн хий нь ходоодны агшилтыг нэмэгдүүлдэг.

Тослог хоол хүнс

Үүнд зөвхөн өөх тостой хоол багтахгүй зайрмаг, жигнэмэг, чизбургер хүртэл ч хамаарна. Эдгээр нь мөн хавхлагийг суллаж өгдөг.

Кофе

Байгалиас хүчиллэг энэхүү бодис нь ходоодны хүчлийг ихээр нэмдэг. Харин эдгээрийн оронд хүчиллаг бага агуулсан гадил, тослог багатай сүү, чихэрлэг багатай үр тариа хэрэглэх нь танд илүү тустай.

Бяслаг

Энэ нь өөх тос их агуулдаг. Пармезан, Швед бяслаг бусад зөөлөн бяслагийг бодвол харьцангуй бага сөрөг нөлөө үүсгэдэг.

Самар

Самар бидэнд сайн боловч унтахын өмнө идэхэд тохиромжгүй. Тэр дундаа Кашев, хушга, газрын самар нь муу нөлөө үзүүлдэг.

Цитрусын жимс

Унтахын өмнө жүржийн болон алимны шүүс уух болон идэх нь ходоодны хүчлийг нэмэгдүүлдэг. Харин улаан чихэрлэг алим хэрэглэхэд харьцангуй бага нөлөө үзүүлдэг.

Шоколад

Шоколад нь мөн өөх тосноос гадна кафейн ба теобромин гэж нэрлэгддэг сэргээх үйлчилгээтэй бодис агуулдаг ба нойр хүрэлтийг 3 дахин бууруулдаг байна. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МОСКВАД СУУГАА МОНГОЛ

      (178.214.33.71) 2015-02-06 02:50
      • 0
      • 0

      МОСКВАД СУУГАА МОНГОЛ ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА , ЭМ ЭМЧИЛГЭЭ , ХУВИЙН ХЭРГЭЭР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ “ МОСКВАД СУУГАА МОНГОЛ” ТАНД ТУСАЛНА. ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ , АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ УГТАЖ, ЗУУЧИЛЖ, ЗОЧИД БУУДАЛ, БИЛЕТ ЗАХИАЛАХ, ХЭЛМЭРЧЛЭХ, ГАЗАРЧЛАХ , УНАА ГААР ҮЙЛЧИЛЖ ТУСАЛНА. ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ! МОНГОЛ ДАХЬ УТАС 99948455

      Хариулах