Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хууль бусаар импортлохыг завджээ

Twitter Print
2020 оны 09-р сар 15-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хорио цээр болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохоор завджээ. 

Хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй сам хорхой 16кг, хясааны мах 4кг, амталж дарсан дун 4кг, амталсан хавч 18кг, хясаа 18кг, наймаалжны мах 20кг, загасны нурууны цул мах 20кг, хөлдүү загас 18кг, хөрстэй цэцэг 176 ширхэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлжээ. Эдгээр бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулсан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.