Хоёр настнуудыг цэцэрлэгт бүртгэнэ

Twitter Print
2020 оны 09-р сар 15-нд 09:31 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр настнуудыг есдүгээр сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргалаа. 

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд хоёр настнуудыг энэ долоо хоногоос эхлэн 20-ны ням гараг хүртэл бүртгэж, 21-нээс цэцэрлэгт хамруулна хэмээн БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ мэдээллээ. Цэцэрлэг сургууль эхлэхэд бага насныхны дунд томуугийн тархалт нэмэгддэг.

Энэ жилийн хувьд есдүгээр сарын 1-нээс хойших хоёр долоо хоногийн хугацаанд томуугийн тархалт 2.4 хувиас 4.6 хувьд хүрч нэмэгдснэ гэж ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.