Хэний зөв бэ

Twitter Print
2019 оны 11-р сар 14-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Ѳѳрийн бодол ѳѳртѳѳ зѳв. Туйлын үнэн гэж байдаггүй болохоор бусдын санаа бодлыг хүндэтгэхээс ѳѳр аргагүй. Гэхдээ санаа нийлсэн нэгэн салшгүй сайн найз биш, санаа нийлээгүй нь эвлэршгүй дайсан биш.

Асуудал болгон ѳѳрийн үнэнтэй. Олон нийтийн харилцааны хэм хэмжээг зохицуулдаг хууль дүрэм журам зарим тохиолдолд үнэний хэм хязгаарыг тогтоодог л доо. Чамд таалагдсан эс таалагдсан ч олон нийтийн дунд энэ хэм хэмжээг дагахаар ѳѳр сонголтгүй. Бусад үед чи ѳѳрийнхѳѳ үнэнийг дагадаг.

Ямар нэгэн асуудлаас болж маргалдаж байгаа хүмүүсийн хувьд ялагч гэж байдаггүй. Илүү чанга хашгирсан нь ялаад байгаа мэт бусдад санагддаг ч, хэн хэн нь ѳѳрийн зѳв гэдгээсээ ухардаггүй. "Хнн" гэж амандаа үгэлж холдохдоо нѳгѳѳ хүнээ буруутгасаар байдаг. Тэгэхээр хэрүүл маргаан гэдэг ялагч үгүй болохоор дэмий зүйл, бухимдал тѳрүүлэхээс ѳѳр үр дүнгүй. Заримдаа тийм хүмүүст "Чиний зѳв ѳѳ" гэж хэлээд хурдан холдож одсон нь дээр байдаг.

Заримдаа намайг үзэн ядаж байгаа хэн нэгэнд "Тийм ээ, би муу хүн" гэж хэлээд санааг нь амраадаг. Ер нь тэнэг хүнд ѳѳрийгѳѳ ухаантай гэж ойлгуулах амаргүй гэлцдэг юм билээ. Хэнийх нь зѳв буруу? хэн нь хэн бэ? гэдгийг зѳвхѳн цаг хугацаа шалган нотолдог болохоор дэмий зүйлд цагаа зарцуулж яана. Ѳѳртѳѳ үнэнч, ѳѳрийн санаа бодолдоо итгэлтэй хүмүүс бусадтай маргалдаж хэрэлддэггүй юм аа. Бас бусдын санаа бодлыг хүндэтгэж, тэднийг шоолж доромжилдоггүй. Яг анзаарах ахул ѳѳртэйгээ адил санаа бодолтой хүмүүс л ойлголцож дотносдог. Тэгээд яаж ч харсан ѳѳрийн бодол ѳѳртѳѳ л зѳв.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.