Шатаар буусан автомашины жолоочийн эрхийг нэг жилээр хасч, 400 мянган төгрөгөөр торгожээ

Twitter Print
2020 оны 09-р сар 11-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёото Приус-30 маркийн автомашины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо, явган хүний шатаар зорчсон зөрчил гаргасан тул Тээврийн цагдаагийн албанаас хариуцлага тооцжээ.

"Тухайн жолоочийн согтуурлын зэргийг хэмжихэд 1.64 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон. Тиймээс тус жолоочид Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэж тус албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимидбат хэлэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.