Э.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшжээ

Twitter Print
2020 оны 09-р сар 09-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Э.Батшугар МАХН-аас Сонгинохайрхан дүүрэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр болжээ. 

Нийслэлийн АН, МАХН, ШИНЭ намтай хамтарч ажиллан, сонгуульд дэмжиж оролцохоор баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу өнөөдөр АН-аас хэвлэлийн хурал хийж нэр дэвшигчдээ танилцууллаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас 37 хүн, МАХН-аас 8 хүн нэр дэвшихээр болжээ. МАХН-аас нэр дэвшигчдийг тодруулбал 

  • Б.Тулга

  • С.Орхонбаяр

  • Э.Батшугар

  • Г.Батбаяр

  • Л.Байгаль

  • Б.Амартүвшин

  • Ч.Өлзийдэлгэр

  • В.Мөнхцэцэг нар. 

Орон нутгийн Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр дуусна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.