Өндгийг муудсан үгүйг хэрхэн шалгах вэ?

Twitter Print
2017 оны 01-р сар 26-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Хамгийн тэжээллэг хүнсний бүтээгдэхүүний нэг бол өндөг шүү дээ. Гэтэл бид заримдаа дэлгүүрээс өндөг худалдан авахдаа муудсан өндөг авчихсан байдаг. Тэгвэл гэрийн эзэгтэй нартаа зориулаад өндгийг муудсан эсэхийг шалгах аргыг хүргэе.

Юуны түрүүнд хадгалах хугацааг нь хар. Гадар баглаа боодол хайрцаг сав, эсвэл худалдаалж буй худалдагчид зөвшөөрлийн бичиг байгаа эсэх. Түүн дээр анх нийлүүлсэн он сар өдөр бичигдсэн байдаг. Таваас илүүгүй хоног хадгалсан бол сайн.

Хагас литрийн саванд ус хийж түүн дээр хоолны нэг халбага давс хий. Дараа нь өндгөө хийж хөдөлгөөнийг нь ажигла. Хэрвээ бүхэлдээ усанд далд ороод хөвж байвал шинэ өндөг, харин тал хэсэг нь ил гарч байвал дунд зэрэг, ил хөвж байвал түүнийг шууд устгах хэрэгтэй. 

Өндгөө гэрэлд барьж хараарай. Хэрвээ дотор нь бараан толбо үзэгдвэл энэ нь гэмтсэн муудсан өндөг гэнэ. Гэхдээ өндгийг шалгах энэ арга нь тэр бүр бодитой байж чаддаггүйг хэлэх хэрэгтэй. Өндөгний шар муудаж ялзарсан, амтанд өөрчлөлт орсныг энэ аргаар тодорхойлох боломжгүй юм. Өндөгний чанарыг шалгадаг овоскоп хэмээх тусгай багаж байдаг. Энэ нь хайрцагны амсарт байрлуулсан чийдэнгийн тусламжтайгаар өндөгний дотор ямар нэг толбо байгаа эсэхийг тодорхойлдог байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.