Ж.Харден дундаж оноо авалтаар лигийг тэргүүлж байна

Twitter Print
2014 оны 12-р сар 31-нд 07:40 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр арван тоглолт болно. Энэ улирлыг “Хьюстон Рокетс”-ын Ж.Харден дундаж оноо авалтаа тэргүүлж байна. Тэрээр 27.4 оноо авч байгаа бол “Клвелэнд Кавалейрс”-ийн Л.Жеймс 25.2, “Нью Орленс Пеликанс”-ийн Э.Дэвис 24.6, “Лос Анжелес Лэйкерс”-ийн К.Брайант 24.1, “Нью Йорк Никс”-ийн К.Энтони 24.1 оноо дунджилж эхний байруудыг эзэлж байгаа юм. Харин самбараа бөмбөг авалтаар “Лос Анжелес Клипперс”-ийн Д.Жордан 13.8, “Детройт Пистонс”-ийн А.Драммунд 12.5, “Даллас Маверикс”-ийн Т.Чандлер 11.9, “Орлэндо Мэжик”-ийн В.Никола 11.5, “Мемфис Гризлес”-ийн З.Рэндольф 11.4-өөр тус тус тэргүүлж байна.

Өнөөдрийн хуваарийг танилцуулахад “Голден Стэйт Уорерз”-“Филадельфи 76”, “Портлэнд Блэзерс”-“Торонто Рэпторс”, “Юта Жаз”-“Миннесота Тимбер Уолвез”, “Денвер Нагетсс”-“Лос Анжелес Лэйкерс”, “Даллас Маверикс”-“Вашингтон Визардс”, “Нью Орленс Пеликанс”-“Финикс Санс”, “Мемфис Гризлес”-“Сан Антонио Сперс”, “Чикаго Буллз”-“Бруклин Нэтс”, “Атланта Хаукс”-“Клевлэнд Кавалейрс”, “Орлэндо Мэжик”-“Детройт Пистонс” хоорондоо тоглохоор оноолт таарчээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.