МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар З.Энхболдыг шүүхэд өгч, нэг тэрбум төгрөг нэхэмжлэв

Twitter Print
2014 оны 12-р сар 30-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, МҮОНРТ дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын дарга З.Энхболдыг Үндэсний зөвлөлийн гишүүд томилох УИХ-ын хуралдаан дээр “700 хүнийг архи уудаг тухай яриагүй юм. Тэр архидалт, аймшигтай, замбараагүй байдал гэдэг бол МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар тэргүүтэй дарга нар, түүнийг тойрон хүрээлэгчийн тухай ярьсан хэрэг. Олон жилийн түүхтэй, хүчирхэг уран бүтээлчидтэй энэ байгууллагад сүүлийн хэдэн жил ахиц гарах нь бүү хэл уруудсан” гэж хэлснийх нь төлөө хууль хяналтын байгууллагад шалгуулж, шүүхэд өгч байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр “Энэ бол зөвхөн М.Наранбаатар гэдэг хувь хүний нэр төрд халдаж байгаа хэрэг биш, МҮОНРТ-ийн уран бүтээлчид болон Монголын ард түмнийг доромжилж буй хэрэг. Мөн Их хурлын дарга чуулганы индэр дээрээс “Байнгын хороотойгоо байнга холбоотой ажиллаарай. Эргэж тайлагнаж байгаарай” гэж хэлсэн. "Энэ нь МҮОНРТ-ийн бие даасан хараат бус байдал, сэтгүүлчдийн эрх чөлөө, Монголын ард түмний мэдэх эрх энэ бүгдийг шууд үгүйсгэж байгаа юм. УИХ-ын даргын, гишүүдийн энэ байдал манай хамт олон руу, хэвлэл мэдээллийн байгууллага руу, ард түмэн рүү шууд дайрч байгаа хэрэг. 

Иймээс УИХ-ын даргад дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

-УИХ-ын даргаас огцрох,

-М.Наранбаатар тэргүүтэй хүмүүс хэмээн тодотгосон учир надаас болон миний хамт олноос уучлалт гуйх,

-Монголын ард түмнээс уучлалт гуйх,

-Мөн нэр төр сэвтүүлсний төлөө нэг тэрбум төгрөг нэхэмжилж байна" гэв. 

УИХ-ын дарга удаа дараа над руу болон манай байгууллага руу дайрч байсан. “Та нар хууль зөрчдөг, хулгайн кино гаргадаг гэдэг ч энэ нь үндсэн цаад утгаараа намайг гаргасангүй гэсэн утгатай. М.Наранбаатар чи огцор. Үндэсний телевизэд өгдөг мөнгөө хувийн телевизэд өгнө” хэмээн сүрдүүлдэг байсан. 

М.Наранбаатар мөн "МАSS агентлаг, ETV телевизийг бас шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна. Сүүлийн үед зөвхөн намайг доромжилсон өчнөөн олон мэдээлэл нийтэлсэн" гэлээ. 

Тэрээр цааш нь "Нэр төрөө сэргээлгэх гэж УИХ-ын дарга З.Энхболдоос нэхэмжилж байгаа нэг тэрбум төгрөгийг би хамт олныхоо, МҮОНРТ-ийн ажиллагсдын сайн сайхны төлөө зориулах болно. Мөн ингэж хэлүүлчихээд яагаад ажлаа өгөхгүй байгаа юм гэсэн асуулт гарна. Би энэ байгууллагад хөтлөгчөөс эхлээд 19 жил гаруй ажилласан хүн. Хэн нэгэн хүний хэлснээр би хамт олноо хаяад явах сэтгэл алга. Ажлаа өгөх дээрээ хүрвэл өгөөд л явна. Дахин хэлье. Би хэн нэг хүний цүнх барьж явж энэ албан тушаалд хүрээгүй. Сүүлийн томилолтын хугацаа 2015 онд дуусна. Ажлаа өгөх эсэхээ би шийднэ. Харин өнөөдрийг хүртэл УИХ-ын дарга өндөр сэнтийнээс яагаад М.Наранбаатар болоод “МҮОНРТ-ийн хамт олон” гэж цоллоход хүрэв гэдгийг ярих нь зүйтэй" гэсэн юм.

"2012 оны сонгуулийн дараа Ардчилсан нам олонхи болсон. Тэр оныхоо намар өөрийнхөө МАSS агентлаг, ETV телевизийн захирал Ч.Даваабаярыг Дэд даргаар, УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Д.Энхтуяаг МҮОНТ-ийн захирлаар, Ардчилал сонины Л.Цэрэн-Очирыг МҮОНР-ийн захирлаар томилсон. Энэ томилгоонд манай хамт олны 80 хувь нь дургүй байсан. Нэгэнт хөлөө олоод байсан телевизийг бужигнуулж, хагалан бутаргах, дээр нь зөвхөн М.Наранбаатар гэдэг хүнийг мөрдөн мөшгих ажил хийсэн. Би 3 удаа энэ байгууллагын ерөнхий захирлаар томилогдсон нь, эсвэл энд 20 жил ажилласан нь л буруу юм биш юм бол яагаад ингэж хэлүүлэх ёстой гэж. УИХ яагаад бидний, миний эсрэг ингэж хандаад байгааг ойлгохгүй байна" гэлээ. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bbb

      (202.21.106.106) 2014-12-31 00:53
      • 0
      • 1

      Ene ystoi butehgui hun yumaa

      Хариулах

    • Zochin

      (182.160.2.194) 2014-12-30 22:57
      • 0
      • 1

      Наранбаатар гэлтгүй хаа сайгүй идэж ууж л байгаа.Ардчилсан намын нэвтрүүлэг гаргахгүй болхоор нь Энхболд Наранбаатарыг хавчдаг гэсэн шд.Энхболд нам задлана Бүхэл бүтэн монголын ганц том телевизийг унагах гэж оролддог эртнээс ийм бодолтой байсан хүн л юм байна лээ шдээ.Манайхан нарийн ширийнийг нь мэдэхгүй хамаагүй л ярьж бичдэг хүмүүс байхиймаа

      Хариулах

    • зочин

      (103.229.122.214) 2014-12-30 22:46
      • 0
      • 1

      монголийн ард түмнээс уучлал гуй гэнүү... яасн гэж уучлал гуйхийн ойлгоснгүй энэ наранбаатар болиосой

      Хариулах

    • Зочин

      (103.10.23.127) 2014-12-30 20:53
      • 0
      • 2

      1 terbum togrogiig ymar tootsoogoor gargasan yum be.UIHiin dargaas uu irgen Enkhboldoos nehemjilj baigaa yumuu.19 jil Mongoliin ard tumnii toloo ajillaj chadaagui bol ard tumnii ner bitgii barij bai.

      Хариулах

    • 12345

      (150.129.142.153) 2014-12-30 20:31
      • 0
      • 1

      Үхэж хэвт........монголоос зайл

      Хариулах

    • bathuu

      (103.229.123.56) 2014-12-30 20:26
      • 0
      • 1

      odoo naran baatariineseg baahan coment bichne z enhboldiin humuus

      Хариулах

    • эрдэнэ

      (150.129.140.93) 2014-12-30 20:11
      • 0
      • 2

      Энэ хүн бүр толгой нь эргэчихсэн байх аа. Хамь олноос нь Энхболд хэдийнэ уучлалт гуйсан харин өөрөөс нь хэзээ ч уучлалт гуйхгүй гэсэн. энд бас ард түмэн ямар хамаа байна. Өрөвдүүлэх гээд олон түмнийг хамруулах гээд байгаа юм уу.тэнэг юм даа. өөрөө мөн ч их идэснээ бодоод чимээгүй явж ёстой нөгөө могойд барьдаг мод шиг урдаа бариа байгаа хамт олноо нийтээр муу хэлүүлэхээ болиосой доо.

      Хариулах

    • өөөө

      (103.229.120.188) 2014-12-30 19:36
      • 1
      • 2

      НАРАНБААТӨР ХАРИН ТВ С ХУССАН ТЭРБУМ ТЭРБУМ МӨНГӨӨ САЙН ДУРААРАА БУЦААЖ МӨЛӨХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ ХАМТ ОЛОН ГЭЭД БАЙГАА НЬ НӨГӨӨ Л ХУВААЖ ЦОХИДОГ ХЭДЭН ХҮН БАЙГАА ХАМТ ХӨТЛӨЛЦӨӨД ЯВАХ ЭРГҮҮ МИНЬ NEWS.MN РҮҮ ОРООД ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЭЛИЙГ ХАР МЭДРЭМЖГҮЙ АМЬТАН БЭ ЧАМАЙГ ӨМӨӨРСӨН СЭТГЭГДЭЛИЙГ НӨГӨӨ ТРАНШЕЙНИЙ ЦАРАЙТАЙ ХЭДЭН АВГАЙ Л БИЧСЭН БАЙНА ХЭН ХЭН ГЭДГИЙГ НЬ FAC ДЭЭРЭЭС НИ ХАРААРАЙ

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.207) 2014-12-30 19:35
      • 0
      • 2

      Монголын үндэсний телевизийг үздэг хүн байхгүй үнэхээр дампуурч байгаа газар, тэгэхээр удирдлага нь л хариуцлага хүлээх ёстой болов уу. З.Энхболдыг дэмжиж байна.

      Хариулах

    • Ганбат

      (49.0.161.251) 2014-12-30 19:17
      • 0
      • 3

      Энэ М.Наранбаатарын нэхэмжлээд биччихсэн юмыг нь ээ.миний хамт олноос уучлалт гуйх,Монголын ард түмнээс уучлалт гуйх,З.Энхболдоос нэхэмжилж байгаа нэг тэрбум төгрөгийг би хамт олныхоо, МҮОНРТ-ийн ажиллагсдын сайн сайхны төлөө зориулах болно.хамт олноо хаяад явах сэтгэл алга ч гэх шиг... Ийм сэтгэлийн хөөрлөөр бичдэг.Аль нь ч хэрэг алга даа.Дээр доргүй ийм хүмүүсээр удирдуулж байна гэхлээр үнэхээр харамсмаар.

      Хариулах

    • Ёлко өвөө нь

      (202.179.27.138) 2014-12-30 17:59
      • 0
      • 4

      дүүгийн зөв , гэхдээ дүү бас ч зүгээр байгаагүй дээ хэ хэ дээдүүд идээд, дүү олонтой бас идээд , одоо ийм л хорвоо ,ахдаа нандив өгөөрөй Нараа минь ,

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2014-12-30 19:18
      • 0
      • 2

      Өө хүний нэр барьж битгий юм бичээрэй.

      Хариулах