
Японы Окинава мужийг далайн “Майсак” хүчтэй хар салхи дайран өнгөрч Кюүшюү бүсийн баруун хойд хэсэг буюу Нагасаки мужийн зарим хэсгээр дайран өнгөрөх төлөвтэй байна. Тус далайн хар салхинаас улмаас өчигдрийн байдлаар Окинава мужийн 30 мянган гаруй өрх цахилгаангүй үлджээ. Мөн Окинава чиглэлийн 250 гаруй нислэг цуцлагдаж, нийтийн тээвэр болон гатлага онгоцны үйлчилгээ түр зогсчээ.
Иймд Кюүшюү бүсэд сурч, ажиллаж амьдардаг Монгол иргэдийг далайн эрэг рүү ойртохгүй байх, хүчтэй салхи шуурга, далайн өндөр давалгаанаас болгоомжтой байхыг Токио хот дахь Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Токио хот дахь Элчин сайдын яам
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.