
Өнөөдөр 14.00 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзалын хойд талын зам дээр “Вокзал-Ботаник” чиглэлийн троллейбус шатжээ. Дуудлагаар онцгойгийн албан хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.
Энэ талаар ТЦА-наас тодруулахад "Галын улмаас хүн гэмтэж осолдоогүй. Ослын улмаас вокзал орчмын замын зохион байгуулалтад түр зуур өөрчлөлт оруулж байна. Тодруулбал, Төмөр замын сургууль талаас ирж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг баруун тийш туслах зам руу оруулж байна. Харин “Нарны зам”-ын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэлээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.