СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томиллоо

Twitter Print
2020 оны 08-р сар 29-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Сонгуулийн ерөнхий хороо(СЕХ)-ны дарга Ч.Содномцэрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарыг чөлөөлсөн талаар бид мэдээлсэн. 

 

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг тус тус томилов. УИХ-ын дарга Г.Занданшатар Пүрвээгийн Дэлгэрнаранг СЕХ-ны даргаар томиуулах санал гаргасныг чуулганд оролцсон гишүүдийн 89.7 хувь дэмжээ. Пүрвээгийн Дэлгэрнаран нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай. Улсад 32 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн албанд 7 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай.

 

Боловсрол:

1989 онд ЗХУ-ын Москвагийн Цэргийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр

1996 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал:

1989-1990 онд Талх чихэр үйлдвэрийн хорооны дарга

1990-1991 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрч залуучуудын эвлэлийн дэд дарга

1991-1993 онд Улаанбаатар хотын Залуучуудын холбооны дарга

1993-1995 онд Хүн ам, бодлого хөгжлийн яаманд ахлах түшмэл

1995-1997 онд Улсын Их Хурал дахь намын бүлэгт зөвлөх

1997-1999 онд “Прогоноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2000 онд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал

2000-2003 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга

2003-2005 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч

2007-2012 онд “Автобус 3” компанийн захирал

2012-2013 онд Автотээврийн газрын дарга

2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөх

2020 оны 08 дугаар сараас Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байгаа ийнхүү СЕХ-ны даргаар ажиллахаар томилогдож байна. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар тус хорооны гишүүн Даваанямын Даваа-Очирыг томилуулах саналыг мөн УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 89.7% нь дэмжжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.