МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймагт үргэлжилж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 27-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт Хөвсгөл аймагт амжилттай үргэлжилж байна. Энэ жилийн хувьд анх удаа орон нутагт болж буй “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад Хөвсгөл, Булган, Завхан аймгуудаас бүрдсэн нийт 15 багш, дасгалжуулагч оролцож байгаа юм.

Сургалтыг МХБХ-ны Техникийн хэлтсийн заавар чиглэлийн дагуу АХБХ-ны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Э.Ганзориг удирдан явуулж байна. Энэхүү сургалт нь Э.Ганзоригийн энэ онд удирдан явуулж буй гурав дахь “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт юм. Өнгөрсөн жил “Үндэсний цом” тэмцээн болсон Хөвсгөл аймгийн ногоон талбайд оролцогчид практик хичээлээ хийх бөгөөд сургалт 28-ны баасан гарагт өндөрлөнө.

Хамтран зохион байгуулж буй Хөвсгөл аймгийн ХБХ, Хөвсгөл аймгийн Боловсрол Соёлын газарт талархал илэрхийлэхийн ялдамд нийт оролцогчиддоо амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.