Д.Мөнхчимэг эдийн засгийн шилдэг сэтгүүлч боллоо

Twitter Print
2014 оны 12-р сар 30-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс жил бүр гишүүдийнхээ дунд шилдэг бүтээлийн уралдаан зарладаг. Энэ жилийн уралдааныг тус клуб Монголын хөрөнгийн бирж болон АНУ-ын “Бизнесийг дэмжих санаачилга” буюу “USAID”-тай хамтран “Хөрөнгийн зах зээл-хөгжлийн үндэс” сэдвийн хүрээнд явуулсан юм. Уралдаанд сонин, телевиз, сайтын 13 бүтээл ирснээс шилдгийн шилдгээр “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Д.Мөнхчимэг шалгарлаа. Тэрээр “Супер потенциал яах вэ, “Мини” потенциалаа ашиглая” нийтлэлээрээ шилдгийн шилдэг болсон юм.

Хоёрдугаар байрт, orloo.info сайтын сэтгүүлч Б.Тайван “Онлайн үйлчилгээг нэвтрүүлснээр хөрөнгийн зах зээл хөгжинө” нийтлэлээрээ, харин гуравдугаар байрт “Монголиан Экономи” сэтгүүлийн сэтгүүлч Б.Баяртогтох “Хүнээ “цэнэглэхгүй” бол хөрөнгийн зах зээл хөгжихгүй” нийтлэлээрээ тус тус хүртлээ.

Түүнчлэн тусгай байрт гурван сэтгүүлчийг шалгаруулсан бөгөөд “2-р суваг” телевизийн сэтгүүлч Н.Санжаасүрэн, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, “Монголиан Экономи” сэтгүүлийн сэтгүүлч Б.Энхцэцэг нар тус тус тусгай байрын эзэд боллоо.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.