УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганд оролцох эрхийг долоо хоногоор хаслаа

Twitter Print
2020 оны 08-р сар 17-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон дагалдах бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох эрхийг долоо хоногийн хугацаагаар хаслаа. Учир нь, тэрбээр УИХ-ын даргын индэр дээр очиж, бухимдлаа илэрхийлсэн юм. Энэ шалтгаанаар хуралдааныг удирдан явуулж байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан түүний хуралдаанд оролцох эрхийг долоо хоногоор хасах шийдвэрийг гаргалаа. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.