Баярын үеэр ходоодоо хайрлаарай

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид удахгүй үндэсний их баяр наадмаа тэмдэгдлэнэ. Энэ үеэр ихэвчлэн хөдөө нар салхинд гарч, хорхог, шорлог хийж идэн амрах нь бий.

Баярын үеэр хэтрүүлж идвэл ходоод гэдэсний хууч өвчингүй боловч таны биед  гэнэтхэн цээж хорсох, гэдэс дүүрэх, гэдэс ба хавирганы доор өвдөх, аманд гашуун амтагдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ тохиолдолд дараах зөвлөгөөг  дагахад буруудахгүй.

Нэг. Наран сүлжээ хавьцаа цээж хорсоод байнга хэхрээд байвал таны улаан хоолойн салслаг бүрхүүл гэмтсэн байна. Гүйцэд боловсроогүй хоол, ходоодны идэмхий шүүстэй хамт ходоодноос улаан хоолой руу буцаж орох үед ингэдэг. Энэ нь хэдэн шалтгаантай, дэндүү их хоол идсэнээс болоод ходоод боловсруулж чадахаа байж, эсвэл өөхтэй мах, жимсний шүүс, хийжүүлсэн ундаа, кофе, халуун ногоо идэх гэх мэт.  

Зөвлөгөө: Содтой ус уухад түр зуур намдах ч таны ходоодны хүчилт-шүлтийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж, хожим ноцтой асуудал үүсч болзошгүй. Харин та антацид эм уу, давсны хүчлийг саармагжуулах ходоодны лепсин ферментийн идэвхжлийг бууруулдаг. Үүний зэрэгцээ эдгээр нь улаан хоолойн салслагийн эсүүдийг хамгаалдаг. Гэхдээ антацид уусдаг ба уусдаггүй гэж байдгийг анхаар. Эхнийх нь хурдан бөгөөд түр зуурын үйлчилгээтэй дараагийнх удаан үйлчилгээтэй.

Хоёр. Хэрэв өглөөгүүр таны дотор муухайрч ходоод жаахан өвдөж, хорсож, дотроосоо зад татах гээд байгаа мэт санагдвал таны идсэн их тостой, хурц эсвэл давс, ихтэй шорвог, исгэлэн хоол зохисонгүй. 

Зөвлөгөө: Эхлээд ходоодны салслаг бүрхүүл, 12 нугалаа гэдэсний ажиллагааг хэвийн болгох эм уу, түрүүчийн адил антацид тус болно, түүнээс гадна алтан цэгцүүхэй, батраш, балжингарамыг тэнцүү хэмжэтэйгээр хандалж ууж болно. Ургамлын уг холимогоос нэг хоолны халбагыгавч, хоёр аяга буцалсан ус хийн хандалж хоёр цаг тутамд ууна, гэхдээ өлөн элгэндээрээ уугаарай. Танд бага зэрэг өлсөх сайн. Ургамлын хандаа ууж дуустал юм бүү ид. Хэрэв оройн таны бие дээрдвэл овьёос, хүүхдийн будаа, төмсний нухаш, өөх тосгүй шөл ууж болно. Уг хандыг дахин хэдэн өдөр өглөө, өдөр,оройд уувал бүр сайн.

Гурав: Баруун хавирга доогуур өвдөх, дотор муухайрвал цөс, өвдсөн байж магадгүй . Ер нь хэт тостой хол цөсөнд муу. 

Зөвлөгөө: Өвчин намдаах эм уу, энэ өдөр бага багаар олон удаа идээрэй. Мэдээж өөхтэй мах, өөхтэй загас, хиам, өтгөн шөл, шоколад, масло, өндөгний шар, хурц амттанг идэж болохгүй. Сүү, цагаан идээ, аарц сайн. Мөн эслэг их агуулсан жимс сайн идвэл гэдэс өөрөө бүхнийг зохицуулж хоол боловсрох явцыг хөнгөлнө.

Дөрөв. Хэрэв таны гэдэсний баруун дээд хэсгээр өвдөж бас нуруу руу хатгуулж байвал нойр булчирхай өвдөж байна. Үүн дээр ойр ойрхон гүйлгэх, дотор муухайрах зэрэг шинж илэрнэ. Дэндүү их идэх, архи хэтрүүлж уух нь нойр булчирхайн ажиллагааг алдагдуулдаг.

Зөвлөгөө: Ходоодны эм ба анальгетик /парацетомол/ уугаарай. Энэ өдөр та өлсөх хэрэгтэй, зөвхөн чирэхгүй, ногоон цай эсвэл балжингарамын ханд, эсвэл шүтлэг минерал ус уу. Энэ долоо хоногийн турш бага багаар, олон удаа хоолло. Эхний хэд хоног өтгөн шөл, өөх тостой хүнс, шарсан хоол, лаазалсан бүтээгдэхүүн хийжүүлсэн ундаа бүү уу. Мэдээж архи ууж огт болохгүй, эс тэгвэл панкреатит болж мэднэ.

Тав. Баруун хажуугаар хүндэрч өвдөн бие ерөнхийдөө сулран, дотор муухайрах, нүүр цонхийх, хоолны дуршил буурах шинж илэрвэл элэг өвдсөн байх магадлалтай. Заримдаа халуурдаг. Архи согтууруулах ундаа, өөх тостой, утсан, лаазалсан хүнс хэтрүүлж хэрэглэхэд ингэдэг. 
 

Зөвлөгөө: Эхний хэдэн өдөр уургаар баялаг сувиллын хоол ид, тослоггүй аарц, өөхгүй чанасан мах гэх мэт. Харин нүүрс-устай хүнс хэрэглэж болохгүй, мөн архи, хар цай, кофе хориотой. Зөвхөн ургамлын тосоор бэлтгэсэн хоол иднэ. А витамин ууж болно гэхдээ хэтрүүлвэл бас элгэнд муу. Энэ үед хатаасан жимсний компот уух нь сайн.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.