Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

Twitter Print
2020 оны 08-р сар 13-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамарын хийд чиглэлд зорчих авто замын хэсэг 2020 оны долдугаар сарын 26-ны өдөр үeрийн усны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон билээ. 

 

Уг замыг засварлах ажил хийгдэж байх хугацаанд тээврийн хэрэгслүүд түр замаар тухайн чиглэлд зорчиж байсан боловч наймдугаар сарын 12-нд орсон борооны улмаас түр зам үерийн усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Иймд хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.