Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр утас татаж, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлнэ

Twitter Print
2020 оны 07-р сар 31-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 8-нд циркийн жүжигчин М.Мягмарсайхан Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 50 метрийн өндөр 130 метр утсан дээгүүр ямар ч хамгаалалтгүйгээр экстрем тэнцвэрийн үзүүлбэр хийнэ.

Жил бүр эх орныхоо үзэсгэлэнт байгальд экстрем үзүүлбэр хийдэг тэрбээр өнгөрсөн зун Улаанцутгалан хүрхрээн дээгүүр мөн л ямар ч хамгаалалтгүй утас татаж алхсан юм. "Монгол хүний амины үнэ цэнийг сануулж, яг одоо та намайг үзээд зүрхшээж байгаа шигээ эргэн тойрныхныхоо төлөө сэтгэл зовж, эрсдлийг тооцоолж, аюулгүй байдлыг нь хангаж байгаарай" гэсэн мессежийг үзүүлбэрээрээ үзүүлэхийг зорьж байгаа аж .

М.Мягмарсайхан 2009 онд БНСУ-ын Сөүл хотноо Дэлхийн аварга шалгаруулах өндөр утсан дээрх тэнцвэрийн тэмцээнд оролцохдоо Хан мөрөн дээгүүр 1 км урт олс татаж, дээгүүр нь уралдаж байсан юм. Түүнчлэн Герман, Швейцарьт байшин барилга хооронд болон стадион, уул өөд өндөр утсан дээрх тэнцвэр хийж байсан туршлагатай. Гиннесийн 25 удаагийн амжилтыг эзэмшигч Швейцарийн алдарт жүжигчин Фрэдди Ноктой тэрбээр хамтран тоглож, энэ үзүүлбэрийг залгамжлан хийх болжээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.