Тусгай үүргийн нислэгийн үеэр нэг иргэн нас баржээ

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 20:12 цагт
Мэдээний зураг,

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа.

Улсын онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.

Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Улсын онцгой комиссын шуурхай штаб

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.