18 нас хүрч, асрамжийн төвөөс гарсан залууст орон сууцны батламж гардууллаа

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

“НОСК” ХК, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Санамж бичгийн хүрээнд 18 нас хүрч, асрамж, халамжийн төвөөс гарч, амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг дэмжиж түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр залуусын төлөөлөл Л.Төрболд, н.Батдорж нарт орон сууцны батламж гардууллаа. 

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа "Л.Төрболд, н.Батдорж нар өнөөдөр орон сууцанд хамрагдах батламж гардахаас гадна ажлын байртай болж байгаа нь маш том дэмжлэг юм. Бид халамжаас хөдөлмөр рүү буюу хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэгчлэн ажлын байр бий болгоход анхаарч ажиллана. Энэ оны зургаадугаар сарын нэгний байдлаар улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн 21 байгууллагад 1069 хүүхэд хүмүүжиж байна. Тэдний 25 хувь нь 15-18 насны залуус байна. Мөн есдүгээр анги төгсөж буй 56 хүүхэд бий. Тэдний 21 нь МСҮТ-д, 35 хүүхэд аравдугаар ангидаа дэвшин суралцах юм" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.