50 настай эмэгтэй караокены шатнаас унаж нас баржээ

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 11:36 цагт
Мэдээний зураг,

Баянгол дүүрэгт байрлах нэгэн кароакены шатнаас 50 настай эмэгтэй унаж, харамсалтайгаар нас барсан хэрэг өчигдөр гарчээ.

Талийгаач нь тус дүүрэгт оршин суух хаягтай нэгэн байсан бөгөөд шатнаас унах үед олсон бэртлээ даалгүй Төмөр замын нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан байна. Хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж буй аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.