АТГ-аас эрүүгийн 10 хэргийг прокурорт шилжүүлжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 28-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 7 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 77 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 33 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өмнөх долоо хоногт эрүүгийн 471 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 10 хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлэн 5 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор 455 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: АТГ 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.