ДЭМБ: Коронавирусын эсрэг вакциныг хамгийн эртдээ 2021 оны эхэнд хийж эхэлнэ

Twitter Print
2020 оны 07-р сар 23-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-аас мэдээлснээр олон улсад коронавирусын эсрэг вакциныг бүтээх ажил амжилттай яваа ба зарим нь сүүлийн шатны туршилтандаа оржээ. Гэсэн хэдий ч КОВИД-19 өвчний эсрэг вакциныг хамгийн эртдээ 2021 оны эхэнд хийж эхлэх төлөвтэй байгааг гэдгийг улс орнууд анхаарах хэрэгтэй гэжээ.

ДЭМБ-аас коронавирусын эсрэг вакциныг олон нийтэд жигд хүртээх тал дээр ажиллаж байгаа ба вакцин гарахаас өмнө вирусын тархалтыг хяналтандаа авч, зогсоох нь чухал ач холбогдолтой гэдгийг ДЭМБ-ын Онц байдал хариуцсан захирал Майк Райан онцолжээ. Тэрээр вакцин гаргаж авах ажил амжилттай явааг дурдахын зэрэгцээ хэд хэдэн компаниудын бүтээж буй вакцин аюулгүй байдал болон вирусын эсрэг дархлаа үүсгэх тал дээр 3-р шатны туршилтуудаа давсан гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрээр, "Иргэд коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж эхлэх хамгийн наад хугацаа бол ирэх жилийн эхэн үе юм." гэжээ. ДЭМБ-аас вакцины хүртээмж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа талаар Майк Райан, "Бид энэ асуудал маш ил тод, шударга байх ёстой. Яагаад гэвэл энэ нь олон улсад хэрэглэгдэх бүтээгдэхүүн. Цар тахлын эсрэг вакцин нь зөвхөн баячуудад эсвэл ядуу хүмүүст бус бүх хүмүүст зориулагдсан." гэжээ. АНУ-ын мужуудад сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлэх асуудал ихээр яригдаж эхэлсэнтэй холбоотойгоор Майк Райан улс орнуудыг КОВИД-19 өвчний тархалтыг хяналтандаа авсан тохиолдолд л сургууль цэцэрлэгүүдээ нээх талаар ярих нь зөв хэмээн анхааруулсан байна.

АНУ-ын засгийн газраас Pfizer Inc (Файзер) болон Германы BioNtech компаниудын хамтран бүтээж буй вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй батлагдвал тус вакцины 100 сая туныг 1.95 тэрбум ам. доллараар авна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.