ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг, ШШГЕГ-ын даргаар Уул уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 22-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг томилжээ. 

Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ.

Мөн Бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.