Дэлхийн брэндүүдийн нэрний түүх

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Алдартай пүүс, компани бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэрийг сонгосон түүх нь тун ч сонин байдаг. Ямарваа нэгэн оноосон нэр өгөхөөс илүүтэйгээр гэнэтийн, санаандгүй байдлаар нэр өгөх тохиолдол нэлээдгүй байх ажээ. 

Ингээд та бүхэнд дэлхий даяар нэр нь дуурсагдсан компаниуд өөрсдийн нэрээ хэрхэн сонгож, брэнд болгосон тухай сонирхуулъя.

Apple, Adobe, Canon, Casio, өөр бусад…

Apple computers

Үүсгэн байгуулагч Стив Жобс алиманд дуртай нэгэн байжээ. Компанийхаа нэрийг олох гэж гурван сар болсон тул оройны 17 цаг хүртэл нэр бодож олохгүй бол компаниа Apple computers буюу Алим гэж нэрлэнэ шүү хэмээн хамтрагчдаа сүрдүүлж байсан нь ёсоор болжээ.

Cisco

Хүмүүс уг нэрийг товчилсон үг гэж боддог боловч үнэндээ Сан Франциско хотын нэрийн сүүлийн хэсэг юм.

Compaq

Компьютер гэдэг үгний Com, жижиг бүхэл объектыг нэрлэсэн Paq гэсний үгний нийлбэр юм.

Corel

Үүсгэн байгуулагч доктор Майкл Копландын нэрнээс үүсэлтэй. COwpland REsearch Laboratory гэсэн үгний товчлол.

Google

Анх “Googol” гэсэн нэр өгөөд L үсгийн ард зуун ширхэг тэг тавихаар тооцоолсон байжээ. Гэвч хөрөнгө оруулагчид төслөө танилцуулсны дараа Станфордын төгсөгч Сергей Брин, Ларри Пэйж нарт ирсэн чекэн дээр “Google” хэмээн андуурч бичснээр ийн нэртэй болжээ.

Hewlett Packard

Үүсгэн байгуулагч Билл Хэвлэтт, Дэйв Пакард хоёр хэнийх нь нэр өмнө нь орохыг шийдэхээр зоос хүртэл хаяж шодож байж.

Hotmail

Үүсгэгч Жак Смит дэлхийн хаанаас ч хамаагүй вэб ашиглан и-мэйл хаяг руугаа орох боломжийг санаачилжээ. Сабир Бхатиа шуудангийн үйлчилгээ үзүүлэх бизнес төлөвлөгөө боловсруулчихаад маш олон төрлийн “mail” гэж төгссөн нэрнүүдийг туршиж үзсээр эцэст нь Hotmail дээр тогтжээ. Энэ нь вэб хуудас бичихэд ашиглагддаг HTML хэл юм.

Intel

Боб Нойс, Гордон Мур нар компаниа “Moore Noyce” гэж нэрлэхийг хүсч байсан боловч нэгэн зочид буудлын сүлжээ тийм нэрийг авсан байсан тул INTegrated ELectronics гэсэн үгний товчлолыг сонгосон байна.

Motorola

Үүсгэн байгуулагч Пол Галвин автомашины радио үйлдвэрлэж эхлэхдээ уг нэрийг бодож олсон байна. Тэр үеийн радио үйлдвэрлэгч алдартай компани нь Виктрола гэдэг нэртэй байж. Манайхны Бягтруул гэж нэрлэгдэг нөгөө эгшигт хайрцгийг үйлдвэрлэдэг.

Oracle

Ларри Эллисон, Боб Оатс хоёр Тагнуулын төв газарт төслийн зөвлөхөөр ажилладаг байж. Төслийх нь нэр Оракл буюу Зөнч гэсэн утгатай байсан бөгөөд IBM-ийн шинэхэн бичсэн SQL кодын хэрэглээг дэмжих зориулалттай төсөл байж.

Төслийг зогсоосны дараа Ларри, Боб хоёр хийсэн зүйлээ олон түмэнд таниулахаар шийдэж “Оракл” нэртэй компани байгуулжээ.

Sony

Латины “sonus” буюу дуу чимээ, Америк хар ярианы “sonny” буюу ирээдүйтэй залуу хүн гэсэн утгатай үгнүүдээс үүссэн.

Sun

Стэнфордын Их сургуулийн дөрвөн найзын үүсгэн байгуулсан компаний нэр буюу Stanford Univerity Network гэсэн үгний товчлол юм.
Андреас Бехтолшайм микрокомпьютер бүтээж, Винод Хошла түүнийг элсүүлж, Скотт Макнили түүнд үндэслэн компьютер үйлдвэрлэж, Билл Жои түүнд нь зориулсан UNIX суурьтай үйлдлийн систем зохиосон байна.

Yahoo

“Гулливерын аялал” номон дээрээ Жонатан Свифт энэ үгийг анх хэрэглэжээ. Жерри Янг, Дэвид Фило хоёр өөрсдийгөө “Yahoo” гэж боддог байсан тул тус нэрийг сонгожээ.  

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.