Өдөр бүр 1 литр жүржийн шүүс уух нь эрүүл мэндэд сайн уу

Twitter Print
2020 оны 07-р сар 20-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

* 100% байгалийн гаралтай жүржийн шүүс эрүүл ундаа юу?

* Өдөр бүр 1 литр жүржийн шүүс уух нь эрүүл мэндэд сайн уу?

Хариулт: 1 аяга буюу 100 мл жүржийн шүүс шахахын тулд 4-5 ширхэг жүрж жимс шахах шаардлагатай болдог. Тэгэхээр 1 литр жүржийн шүүс уух нь 40-50 ширхэг жүрж идсэнтэй калорын болон сахарын хэмжээгээр огт ялгаагүй. Жүрж идэх нь байгалийн гаралтай бөгөөд эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч, 40-50 ширхэг жүрж нягтруулан ундаа болгож уух нь сахарын хэмжээ ихтэй эрүүл биш ундаа болж байна гэсэн үг.

Өөр бусад жимсний шүүс ч гэсэн ялгаагүй. Маш олон хүмүүс хүүхэддээ дэлгүүрээс 100% жимсний шүүс авч уулгаж байгаагаа эрүүл мэндэд нь хэрэгтэй гэж боддог. Гэвч маш их хэмжээний жимсийг нягтруулсан сахарын хэмжээ ихтэй эрүүл бус ундаа хүүхэддээ уулгаад байгаагаа мэддэггүй.

Доктор Билгүүн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.