МҮОНРТ-ийг ирэх долоо хоногт шалгана

Twitter Print
2013 оны 12-р сар 04-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Ч.Даваабаярыг эсэргүүцсэн ажилтнууд нь түүнийг халуулахаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон ерөнхий захирал М.Наранбаатар нарт өнгөрсөн сарын 18-нд бичиг өгснөөр санасандаа хүрсэн. Тус телевизийн зарим ажилтан мөнгө төгрөг завшсан тухай мэдээлэл уг дуулианы үеэр дэгдсэн тул Үндэсний зөвлөл нь Үндэсний аудитын газар (ҮАГ)-аар МҮОНР-гийн санхүү хөрөнгө мөнгөний зарцуулалтыг шалгуулхаар болсон билээ.

Уг шалгалт арванхоёрдугаар сарын 2-ны даваа гаригт албан ёсоор эхлэх байсан ч тус телевизийг өнөөдрийг хүртэл шалгаагүй байна. Энэ талаар ҮАГ-ын Санхүүгийн аудитын газрын захирал С.Энхзаяагаас тодруулахад "Шалгахгүй гээд байгаа юм биш. Бид ирэх долоо хоногоос шалгахаар төлөвлөөд, бэлтгэж байна. Ирэх даваа гариг гэхэд шалгалт орно" гэсэн мэдээллийг өгч байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.