
“Лондон-2012” олимпийн наадмын чөлөөт бөхийн 120 кг-ын жинд алт, мөнгөн медаль хүртсэн Артур Таймазов (Узбекистан), Давит Мозманашвили (Гүрж) нар допингийн улмаас медалиа хураалгахаар болсон.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос тэдэнд ялагдаж хүрэл медаль хүртсэн Ираны Комейл Гасеми, ОХУ-ын Билял Махов нарт хоёуланд нь алтан медаль өгөхөөр болсон. Бөхийн төрөлд олимпийн түүхэнд анх удаа хоёр бөх нэг жинд олимпийн аварга болж байгаа юм. Тэгвэл ОУОХ-ны сайтад хүрэл медальт тамирчдын нэрийг албан ёсоор зарлалаа.
Лондонд медалиа хураалгасан бөхчүүдэд 1/4 шигшээ барилдаанд ялагдсан АНУ-ын Тервел Жлагнев, Казахстаны Даулет Шабанбай нарт хүрэл медаль шилжинэ.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.