Буянт-Ухаа 2 хороололд хортой могой орж иржээ

Twitter Print
2020 оны 07-р сар 14-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Иргэдийн суурьшлын бүсэд, тодруулбал “Буянт-Ухаа 2” хороололд өчигдөр могой орж иржээ. Уг могой нь бамбай хоншоорт бөгөөд оршин суугчид холбогдох албаныханд дуудлага өгч, байгальд нь эргүүлж тавьсан байна.  

Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой нь хортой зүйл учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээллэх нь зүйтэй. Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд орж ирэх тохиолдлууд их гарч байгаа аж.

Иймд байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь нийслэлийн Байгаль орчны газрын 11 323780 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн утсанд мэдэгдэнэ үү. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.