Завханд ослоор амиа алдсан 7 иргэн Орхон аймгийн багш нар байжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 10-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Долдугаар сарын 9-н буюу өчигдөр 18:00 цагийн орчимд орон нутгийн замд автомашин онхолдож долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг дэвсгэр Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Toyota Аlphard маркийн автомашин замаас гарч онхолдон, автомашинд байсан долоон зорчигч амь насаа алдсан харамсалтай явдал болсон юм. Тэгвэл эдгээр иргэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 болон 14-р сургуулийн багш нар байжээ.

Орхон аймгийн ИТХ, ЗДТГ болон сургуулийн хамт олноос эмгэнэл илэрхийлжээ.

Эмгэнэл

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явахдаа биeийн тамирын багш Дамдин Оюунбат, Монгол хэлний багш Лхамдоржийн Өлзиймаа, биeийн тамирын багш Жанцангийн Наранцэцэг, Газарзүйн багш Жамсрангийн Амгалан, Түүх, нийгмийн ухааны багш Лувсандоржийн Өлзийбат, Зураг зүйн багш Сэмжидийн Батсайхан, 14-р сургуулийн орос хэлний багш Очирбатын Энхжаргал нар авто ослын улмаас амь насаа алдсан харамсалтай үйл явдал болж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолдлоо.

Хийж бүтээх халуун залуу насаа Орхон аймгийн хүүхэд багачуудыг сурч боловсрох их үйлсэд зориулж, олон мянган шавь нараа эрдмийн замд газарчилсан эдгээр ахмад багш нарынхаа ар гэр, шавь нар, Баян-Өндөр сумын 4 болон 14-р сургуулийн хамт олон, боловсролын салбарынханд гүн эмгэнэл илэрхийлье!

                Багш нарын маань гэгээн дүр төрх бид бүхний зүрх сэтгэлд дурсагдан үлдэх болно.

 Ум сайн амгалан болтугай.

 Орхон аймгийн:

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.