МУГЖ Т.Ариунаа “эмээ” болжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 10-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Ноёд” группийн ерөнхийлөгч Т.Буяндорж нар анхны ачаа өлгийдөж эмээ, өвөө болжээ. 

Тэдний том хүү Б.Алдарын гэргий амаржиж хүү төрүүлсэн бөгөөд эл баярт мэдээг дуучин Т.Ариунаа өөрийн цахим хуудаснаа хуваалцсан байна. 

Тэрбээр "Хайрын үр нуган үр мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе!" хэмээсэн байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.